Хятадын цахим одыг шууд дамжуулалтын үеэр нөхөр нь шатаажээ

Хятадын цахим сүлжээ TikTok-ын нэг хувилбар Douyin-д олон зуун мянган дагагчтай Ламу гэгч эмэгтэйг шууд дамжуулах үеэр нөхөр нь бензин цацаж галдан шатаасан хэрэг гарчээ. Ламу уг халдлагын дараа амиа алдсан бөгөөд энэ хэрэг Хятадад эмэгтэйчүүдийн эрх хэрхэн зөрчигдөж буйг харууллаа гэж үзэж байна.

Орон нутгийн хэвлэлийн дамжуулснаар эмэгтэйн биеийн 90 хувь нь түлэгдэж шатсан байна. Нөхрийнхөө халдлагад өртсөнөөс хойш хоёр долоо хоногийн дараа нас баржээ. Тэрээр Хятадын Сичуан мужид амьдардаг бөгөөд хөдөө тосгоны амьдралын аз жаргалтай хором мөчөө цахим орчны хэрэглэгчидтэй хуваалцсанаар нүүрээ будаж, хээнцэр ганган байгаагүй ч олон зуун мянган дагагчтай болж олон сая like цуглуулсан байна.

Жинчуан хотын нийтийн аюулгүй байдлыг хамгаалах товчооны мэдэгдлээр өнгөрөгч есдүгээр сарын 14-ний өдөр Ламу халдлагад өртөж, орон нутгийн эмнэлэгт хүргэгдсэн боловч биеийн байдал нь хүнд байсан тул Сичуан мужийн эмнэлэг рүү шилжүүлээд байжээ. . Гэвч бүсгүйд хийж байсан эмчилгээ үр дүнгээ өгөлгүй есдүгээр сарын 30-ны өдөр харамсалтайгаар таалал төгсжээ.

51c6b8c7 745b 4ddf 8e2f 5afceaad3677

Бүсгүйг шатаасан нөхрийг нь цагдаа нар баривчлан саатуулсан бөгөөд санаатайгаар хүн амины гэмт хэрэг үйлдсэн хэрэгт сэжиглэн мөрдлөгөө үргэлжлүүлж байна.

Энэ хэрэг Хятадын цахим сүлжээ Weibo-д олон нийтийн эгдүүцлийг төрүүлж 70 сая хүн Ламугийн үхлийг хаштаг хийн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, төрийн байгууллагууд тэр дундаа цагдаа, шүүх шатны байгууллагад эмэгтэйчүүдийн оролцоог дэмжихийг уриалжээ.

Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.