Гараашнаасаа олсон "цайны гүц" нь $497,000-т зарагджээ

Английн нэгэн гэр бүл цар тахлын хөл хорионы үеэр гэртээ байгаа хэрэггүй зүйлсээ хаяхаар шийдэн, их цэвэрлэгээ хийж байх үерээ гараашнаасаа жижигхэн цайны гүцний хэлбэртэй эртний эдлэлийг олсон байна. Ингээд гэрийн эзэн тус "цайны гүц"-ийг дуудлага худалдааны мэргэжилтнээр үнэ төлбөргүй үнэлүүлэх санаатай аваачсан хэдий ч уг эртний эдлэл 390 мянган фунт стерлинг буюу 497 мянган ам.доллароор зарагджээ.

Их Британийн "Hansons" дуудлага худалдааны компанийн  Ердөө 362 грамм жинтэй энэхүү зэс, паалан эдлэл нь цэцгийн хээгээр чимэглэгдсэн бөгөөд жижиг бариул, хошуугаараа онцлог аж.

200925171315 03 hansons chinese wine ewer

200925171317 02 hansons chinese wine ewer

"Hansons" компанийн үүсгэн байгуулагч Чарльз Хансон анх энэ ховор гүцийг 25,000-51,000 ам.доллароор үнэлж байсан ч дуудлага худалдаанаас өмөн 127,000-191,000 ам.доллароор зарагдах байх гэж тооцоолж байжээ. Гэвч цахим дуудлага худалдааны үеэр утсаар саналаа ирүүлж буй худалдан авагчдын дунд ширүүн өрсөлдөөн үүсэж,

хэдий ч тус дуудлага худалдаанд БНХАУ, АНУ-ын цуглуулагчид ихэвчлэн оролцсон байх гэж Чарльз Хансон таамаглаж байгаа юм.

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.