Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа өнөөдөр албан ёсоор эхэллээ

Сонгуулийн сурталчилгаа 2020.10.13-ныг дуустал үргэлжилнэ. ИТХ-ын аймаг, нийслэл, сум, дүүргийн  сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр /2020.09.30/ өглөөний 09:00 цагаас эхлэн үнэмлэхээ гардан авч, сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлнэ.    

Аймаг, нийслэлийн 816 мандатын төлөө 1901 нэр дэвшигч, сумын ИТХ-ын 7062 мандатын төлөө 14388 нэр дэвшигч, дүүргийн ИТХ-ын 291 суудлын төлөө 696 нэр дэвшигч өрсөлдөнө. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.