LIVE: ХӨСҮТ-ийн эмч С.Оюунгэрэл: 140 хоног гэр бүлээсээ хол ажилласан хүн ч манайд бий

Цар тахлын голомтод бусдыгаа хошуучлан ажиллаж байгаа эмч, ариутгагч, сувилагч гурван хүнийг өнөөдөр тус бүр таван сая төгрөгөөр шагналаа. ХӨСҮТ-ийн эмч С.Оюунгэрэлийн сэтгэгдлийг та бүхэнд хүргэе. 

ХӨСҮТ-ийн эмч С.Оюунгэрэл: 

-Монгол улсад коронавирусийн халдварын тохиолдол нэгдүгээр сарын 15-нд бүртгэгдсэнээс хойш ХӨСҮТ-ийн 300 орчим эмч, ажиллагсад нойр хоолгүй ажиллаж байна. Цар тахлын үед өндөржүүлсэн бэлэн байдалд дасан зохицож ажиллах нь хамгийн чухал. Манай хүчирхэг хамт олон нарийн дэглэм дор сахилга баттай ажиллаж чадаж байгаа. Өнгөрсөн хугацаанд 140 хоног гэрээсээ хол ажиллаж байгаа хүн ч байгаа. 

Өчигдөр бид 312 дахь хүнээ хүлээн авсан. Одоогоор манай хамт олноос нэг ч хүн халдвар аваагүй. Авахгүй гэдэгт итгэлтэй байгаа. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.