ВИДЕО: Иргэд аравдугаар сарын 1-нээс НДШ-ийг таван хувиар төлнө

Үйл ажиллагаа нь доголдсон боловч ажлын байраа хадгалж байгаа ажил олгогч, даатгуулагчийн төлөх НДШ-ийг 2020 оны аравдугаар сарын 01 хүртэл тэглэсэн. Энэ арга хэмжээг 2020 он дуустал ажил олгогч болон даатгуулагч тус бүр 5 хувь байхаар хөнгөлж, хэсэгчлэн тооцохоор болсон талаар НДЕГ-аас тодрууллаа.

Энэ оны 4 дүгээр сараас эхлэн хэрэгжиж байгаа Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх хуулийн үйлчлэлд  өнөөдрийн байдлаар 38.400 ажил олгогч, аж ахуйн нэгж, 402.500 албан журмын даатгуулагч, сайн дураараа нийгмийн даатгал төлдөг 144,900 хүн хамрагдаж, нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгджээ.

Коронавирусийн цар тахлын үед аж ахуйн нэгж, иргэдийг дэмжих үүднээс УИХ-аас батлагдсан энэхүү хуулийн  хэрэгжилт үргэлжлэн, аравдугаар сарын 1-нээс эхлэн НДШ-ийг 5 хувиар төлөх шийдвэрийг гаргасан байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.