Эмнэлэгт үзүүлэх цаг авах “1800-0119” дуудлагын төв ажиллаж эхэллээ

Иргэд эмчид үзүүлэх цаг, дугаар авахын тулд өглөө 5 цагаас эхлэн эмнэлгийн гадаа дугаарлан зогсдог. Тухайн өдрийн цагийг авч чадаагүй хоцорсон иргэн маргааш нь дахин ирдэг.
Энэ хүндрэлтэй байдлыг арилгах чиглэлээр Эрүүл мэндийн сайд

Тус төв энэ сарын нэгнээс туршилтаар ажиллаж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар иргэдээс нийт 7200 гаруй дуудлага хүлээн аваад байна.

Дуудлагын төвд хандсан нийт иргэдийн 90.6 хувь нь шаардлагатай үйлчилгээгээ авч чадсан байна. Ирэх сардаа багтааж гэхэд 21 аймгийн нэгдсэн эмнэлгийг холбохоор ажиллаж байна. Цаг авах нэгдсэн системтэй болсноор иргэдэд чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэж байгаагаас гадна эрүүл мэндийн салбарын үйлчилгээний хүртээмж сайжрах юм.

 MPA6092(1)

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.