Өвс, тэжээл, хивэгний экспортыг түр хугацаанд хязгаарлалаа

ХХААХҮЯ-аас өвс, тэжээл, хивэгний экспортын хязгаарлалтын асуудлаар МХЕГ, Гаалийн ерөнхий газарт чиглэл хүргүүллээ.

Малчид, фермерүүдийн зүгээс өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангаж буй энэ цаг үед тэжээлийн олдоц хангалтгүй, үнэ ханш өндөр болон зарим аймгийн нутагт зуншлага тааруугаас мал бэлчээрлэх боломжгүй болсон.

Иймд ХХААХҮЯ-наас дотоодын тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор экспортыг түр хугацаанд хязгаарлах шийдвэр гаргалаа.

119099985 400743230913533 4378811010165868816 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.