Залуучуудыг дэмжсэн нэг хүний оффис өрөөнүүд ажиллаж байна

Ганцаараа сууж үр бүтээлтэй ажиллах хүсэлтэй иргэдэд зориулсан нэг хүний оффис өрөөнүүд Улаанбаатар хотод нээгджээ. Уг Solospace буюу нэг хүний оффис нь ганцаараа төвлөрч суугаад гадаад хэл, төсөл, хичээл зэрэг өөрийгөө хөгжүүлэхэд тохиромжтой газар гэдгээрээ онцлог юм.

Дэлхий олон оронд нэг хүний болон дундын оффисууд их байдаг. . Solospace буюу нэг хүний оффисыг үүсгэн байгуулагч Э.Буян-Ундрах нь одоо 22 настай. Тэрээр ярихдаа "Улаанбаатар хотод ганцаараа төвлөрч суугаад ажлаа хийх оффис байдаггүй байсан. Гадуур түрээсэлж суух боломжтой оффисууд байдаг ч хэт өндөр үнэтэй. Тиймээс ийм газар нээе гэж бодоод нээсэн" хэмээн ярьсан юм.

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг оффисуудтай харьцуулахад тус оффис нь маш хямд. Нэг цаг түрээслэхэд хоёр мянган төгрөг, өдрөөр 10 мянган төгрөг, сараар 200 мянган төгрөгийн үнэтэй байна. Өглөө 8 цагаас орой 20 цаг хүртэл ажиллах цагийн хуваарьтай юм.

Тус төв нь МУБИС-ийн эсрэг талд байрлах UBH төвийн 14 давхарт байрлах бөгөөд нийтдээ 10 өрөөтэйгөөр үйл ажиллагаагаа эхлүүлэн ажиллаж байна. Шинэхэн оффисыг зорин ирж үйлчлүүлж буй залуус сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байсан юм.

118983083 105430607971324 8518004757137172588 o

119006157 105430551304663 4319855490333285178 o

118920571 105430531304665 2089459496549375888 o

118960637 105430627971322 2013784303757910862 o

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.