LIVE: Хүүхэд харах үйлчилгээний төвүүдийн утасны жагсаалт

None

Есдүгээр сарын 21-нээс хүүхэд харах үйлчилгээний төвүүд ажиллаж эхлэхээр болжээ. Нийслэлийн хэмжээнд 145, хөдөө орон нутагт 18 хүүхэд харах үйлчилгээний төвүүд нээгдэхэд бэлэн болсон 2-3 настай 3000 хүүхдийг хамруулах боломжтой ажээ. .

Нийслэлийн дүүргүүдийн хүүхэд харах үйлчилгээний төвүүдийн хаяг, байршил, утасны дугаарыг доорх утсаар лавлан асуух боломжтой.

Хан-Уул дүүрэг- 88102608

Баянгол дүүрэг- 88094549

Баянзүрх дүүрэг-99778613

Налайх дүүрэг- 86962688

Сонгинохайрхан дүүрэг 99242943

Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг 99069676

Хүүхэд харах төвд хүүхдээ хамруулах эцэг, эхчүүд дараах шаардлага, бичиг баримтыг бүрдүүлэх хэрэгтэй. Үүнд цагаан хорхой, шээсний шинжилгээ, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, эцэг, эхийн иргэний үнэмлэхний хуулбар, 2 хувь цээж зураг.

Засгийн газрын шийдвэрээр хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахаар болсон ч гэсэн хүүхэд харах үйлчилгээний төвүүд хэвийн ажиллана гэдгийг Монголын хүүхэд харах үйлчилгээний холбооноос мэдээлсэн юм. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.