LIVE: Монголд угсарч чадаж байгаа автобусыг Хятадаас импортлохыг эсэргүүцэв
Монголд угсарч байгаа автобусыг БНХАУ-аас импортолж, арай ядан олж байгаа валютаа гадагш нь бүү урсгаач хэмээн өнөөдөр үндэсний үйлдвэрлэгчид, инженерүүд хэвлэлийнхэнд хандав.
Засгийн газраас үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гэж байгаа боловч яг одоо БНХАУ-д үйлдвэрлэсэн 1200 ширхэг автобусыг худалдан авахаар тооцоо, судалгаа хийгээд явж байгааг тэд эсэргүүцэж байгаа аж. Учир нь тус автобуснууд нь Монголд угсарч байгаагаас 40-100 000 ам.доллараар өндөр үнэтэй байна.
Хэрэв үндэсний үйлдвэрлэгчид, инженерүүдээ дэмжвэл машин механизм, сэлбэг хэрэгсэл гэх мэтэд жилд зардаг 3 тэрбум ам.доллар Монголдоо үлдэж, тодорхой хэмжээгээр ажлын байраа хадгалах боломжтой гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.