Хонконгийн орон нутгийн хууль тогтоогчдын сонгууль энэ сарын зургаан буюу өнгөрсөн ням гарагт болох ёстой байсан ч Засгийн газрын зүгээс коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэхийн тулд сонгуулийг дараа жил хүртэл хойшлуулах шийдвэр гаргасан. Гэвч уг шийдвэрийг Хонконгийн иргэд хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэдгээ илэрхийлэн өчигдөр орой эсэргүүцлийн жагсаал хийжээ.
Жагсаалын үеэр цагдаа нар болон жагсагчид хоорондоо мөргөлдөж 300 орчим хүнийг тодруулбал 289 иргэнийг баривчлан саатуулсан байна. Уг жагсаалыг зохион байгуулах зөвшөөрлийг эрх баригчид ард иргэдэд олгоогүй гэж мэдэгджээ.
Жагсагчдын гол эсэргүүцэж байгаа шалтгаан нь Засгийн газрын эрх баригчид цар тахлыг далимдуулан ард иргэдийн саналаа өгөх эрхийг хаан боогдуулж байна хэмээн буруутгаад байгаа юм. Хэрэв энэ жил сонгуулийг хойшлуулаагүй байсан бол Хонконгийн сөрөг хүчнийхэн Хууль тогтоох зөвлөлд олонхийн суудал эзлэх байсан гэж үзсэн.
Учир нь өнгөрсөн зун Бээжин аюулгүй байдлын шинэ хууль тогтоомж баталснаар Хонконгийн эрх чөлөөт байдал үгүй болоход хүрсэн гэж сэрэмжилж байгаа. Тиймээс оршин суугчид сөрөг хүчнийхнийг түлхүү тэмцэх нь гарцаагүй байсан гэж үзжээ.
Гудамжинд өнгөрсөн шөнө гарч жагссан иргэд “миний саналаа өгөх эрхийг буцааж олго. Засгийн газар сонгуулийг хойшлуулсандаа санаа зовох ёстой” хэмээн дуу нэгтэйгээр уриалсан байна.
БНХАУ-ын төв Засгийн газрын өнгөрсөн зун баталсан Аюулгүй байдлын шинэ хуулиар Хонконгт аюулгүй байдлын албаа байршуулан, жагсаал цуглаанд өгөх зөвшөөрөл нилээд шалгуур өндөртэй болсон төдийгүй хууль бус үйлдэл гэж үзвэл хэв журам сахиулах цагдаа нар иргэдийг баривчлах бүрэн эрхтэй болсон. Шинэ хуулийг баталсан даруйд Хонконгийн алдартай тэмцэгчид эх орноо орхин гарснаас гадна сөрөг хүчний олонд танигдсан тэмцэж Там Так Чи баригдаад байгаа юм.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.