СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-09-06

ОХУ-аас нутаг буцах хүсэлтэй иргэдийг татан авчирна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Монгол Улсын УОК-ын шийдвэрийн дагуу Монгол Улсын ГХЯ, Монгол Улсаас ОХУ-д суугаа ДТГ-уудтай хамтран тус улсад тодорхой шалтгааны улмаас үргэлжлүүлэн оршин сууж буй манай улсын иргэдийг 2020 оны 9 дүгээр сарын 9, 10-ны өдрүүдэд 09.00 – 18.00 цагийн хооронд “Хиагт-Алтанбулаг” хилийн шалган нэвтрүүлэх боомтоор эх оронд нь нэвтрүүлэх ажлыг зохион байгуулахаар болжээ.

Иймд та бүхэн хилээр нэвтрэх үедээ “Covid-19” вирусийн шинжилгээнд хамрагдсан баримт, ОБЕГ-ын дансанд 21 хоногийн тусгаарлах байрны төлбөр буюу 1 050 000 төгрөг тушаасан баримт, ОХУ-д түр оршин суух бүртгэлд хамрагдсан хуудас /регистрация по месту жительства/, хувийн аюулгүй байдлаа хангах хэрэгсэл /амны хаалт, бээлий/ зэрэг улсын хилээр нэвтрэхэд шаардлагатай бичиг баримтын бүрдэлт, хувийн бэлтгэлээ дор бүрнээ сайтар хангахыг Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-наас зөвлөв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.