18 хүртэлх насны хүүхдүүд үнэ төлбөргүйгээр музей үздэг болно

Шинээр томилогдсон Соёлын сайд С.Чулуун тушаал гаргаж өнөөдрөөс буюу 2020 оны есдүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн 18 хүртэлх насны бүх хүүхдийг үнэ төлбөргүй музей үзэж байх шийдвэр гаргажээ.

Гэхдээ хувийн музейд энэ тушаал үйлчлэхгүй бөгөөд төрийн болон орон нутгийн өмчит музейг үнэгүй үзэж болох аж.

Хүүхэд залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх, Монгол ахуй, Монгол өв соёлыг өвлүүлэх түгээх, сурч боловсрох, авьяас ур чадвараа хөгжүүлэхэд нь музейн гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх зорилгоор энэ шийдвэрийг гаргажээ. 

Тушаалын хуулбартай танилцана уу.

118050794 3516681511676814 7178956335179777066 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.