LIVE: Бие даагч Т.Ганболд нар СЕХ-ны шинэ удирдлагуудад дахин шаардлагаа хүргүүлж байна
Бие даагч Т.Ганболд нар СЕХ-ны шинэ удирдлагуудад 2020 оны УИХ-ын сонуулийн дахин явуулах шаардлагаа дахин хүргүүллээ. Учир нь өнгөрсөн долоо хоногт Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагуудыг сольж шинэ удирдлагыг УИХ-ын чуулганаар томилсон юм. Тиймээс шинэ удирдлагууд уг асуудлыг шийдвэрлэж өгнө гэж итгэж байгаа учин дахин хандаж байгаа ажээ.
Бие даагч Т.Ганболд:
-Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн дараа гарсан зөрчлүүд, нотлох баримтыг СЕХ-ны ажилтан, хуулийн хэлтсийн мэргэжилтнүүдтэй хэвлэл мэдээллийн өмнө ярилцсан. Санал тоолох машин дээр огт байхгүй форматаар таслалтай үйлдлүүд гарж ирсэн. Тиймээс дахин санал тооллого хийх чиглэл ерөнхийлөгчөөс өгсөн ч ямар нэгэн шийдэл гараагүй байгаа. Өнгөрсөн долоо хоногт СЕХ-ны зарим удирдлагууд болон бүрэлдэхүүн солигдсон. Тиймээс иргэний хувьд үндсэн хуульд олгогдсон эрхийн дагуу шалгуулж, тогтоолгохоор явж байна.
Нотлох баримттай, ул мөртэй гарсан сонгуулийн үр дүнг хүчингүүд тооцож, дахин санал хураах ёстой гэсэн шаардлага тавьж байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.