LIVE: FIBA 3x3 сагсанбөмбөгийн Debrecen Masters 2020
Удтал хүлээлгэсний эцэст Fiba 3x3 сагсанбөмбөгийн цуврал тэмцээнүүд өнөөдрөөс эхэлж байна.
Өнөөдрөөс (наймдугаар сарын 19-ний өдөр) есдүгээр сарын 5-ны өдөр хүртэл гурван тэмцээн дараалан зохион байгуулагдана.
Өнөөдөр эхэлж буй Debrecan Masters 2020 тэмцээнд манай Улаанбаатар ММС Энержи баг оролцоогүй ба есдүгээр сарын 1-2-ны өдөр зохион байгуулагдах Hungary 2020, есдүгээр сарын 4-5-ны өдрүүдэд зохион байгуулагдах Europe 2020 тэмцээнүүдэд оролцох юм.
Улаанбаатар ММС Энержи багийн тамирчид маань Унгар улсын Дебрецен хотноо очоод байгаа ба FIBA-аас гаргасан журмын дагуу хүмүүстэй гар барихгүй, байнгын амны хаалт хэрэглэж аюулгүйн өндөр төвшинд тэмцээндээ оролцох юм.
Тэмцээн Дебрецен хотын алдарт Nagytemplom (Их сүм) -ын өмнөх талбайд болж байна.
Өнөөдөр Debrecan Masters 2020 тэмцээн Сербийн алдарт Лиман болон Австрийн Граз багуудын тоглолтоор эхэлнэ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.