Голын эрэг дээр тоглож байсан бага насны дөрвөн хүүхдийн нэг нь живжээ

"Туул" голын эрэг дээр тоглож байсан бага насны дөрвөн хүүхдийн нэг нь усанд осолдсон хэрэг гарчээ. 

Тодруулбал, Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт орших “Мишээл-Экспо” худалдааны төвийн баруун урд талд бага насны дөрвөн хүүхэд “Туул” голын эрэг дээр тоглож байгаад Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны оршин суугч 8 настай, эрэгтэй голын усанд унаж урссан байна. Уг ослын тухай дуудлагыг наймдугаар сарын 15-ны өдрийн 15:25 цагт албаныхан хүлээн авчээ.

Нийслэлийн Аврах анги, тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн алба хаагчид “Мишээл Экспо” худалдааны төвийн ар талаас баруун зүгт “Туул” голоор “Яармагийн гүүр”, “Сонсголонгийн гүүр”, “Нисэхийн хадан хясаа”, “Био комбинатын модон гүүр” хүртэл 75 км-т завьтай урсаж, 2-3 метрийн гүнд 80 удаа шумбаж, “Туул” голын эрэг дагуу 100 км-т явган болон автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй тул эрэн хайх ажиллагааг түр зогсоосон аж.

Өнөөдөр 8:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.