Дэлхийн анхны коронавирусийн эсрэг вакциныг "Спутник V" гэж нэрлэжээ

ОХУ дэлхийн анхны коронавирусийн эсрэг вакциныг амжилттай гарган авч, өнгөрөгч мягмар гарагт албан ёсоор бүртгүүлсэн болохыг Ерөнхийлөгч Владимир Путин зарлажээ. Түүнчлэн тэрээр түүний охидын нэг нь энэхүү вакциныг аль хэдийн тариулсан болохыг мэдэгдсэн юм.

Ерөнхийлөгч Путин өчигдөр хийсэн мэдэгдэлдээ "Өнөө өглөө, дэлхийн хэмжээнд анхны шинэ коронавирусийн эсрэг вакцин бүртгэгдлээ. гэдгийг би мэднэ" гэсэн байна. Мөн л байсан гэнэ. 

Олон мянган сайн дурын оролцогчийг хамруулсан уг вакциныг боловсруулсан Төрийн өмчит Гамалеийн судалгааны хүрээлэнгээс өнгөрсөн долоо хоногт туршилтын гуравдугаар үе шатыг эхлүүлсэн аж. Оросын Эрүүл мэндийн яамнаас гэнэ. Харин ирэх жил буюу 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс вакцин олон нийтийн дунд чөлөөтэй эргэлтэд орох ажээ.

Дэлхийн анхдагч хэмээн цоллосон байна. Гэвч барууны эрдэмтэд болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс энэхүү вакцины аюулгүй байдалд санаа зовниж буйгаа илэрхийлээд байгаа юм.

Эх сурвалж:The Moscow Times

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.