Сэрэмжлүүлэг: Согтуу жолооч айлын гэр дайрч, гурван хүн бэртжээ

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эмэгтэй жолооч айлын гэр мөргөсөн хэрэг гарлаа.

Тодруулбал, Сонгинохайрхайн дүүргийн 42 дугаар хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьж, улмаар Зүүнсалааны .. дугаар тоот хашаан дахь монгол гэрийг дайрчээ.

Уг ослын улмаас  гэр дотор байсан 26 настай эмэгтэй, 2 болон 3 настай хоёр хүүхдийн хамт бэртсэн байна.

.

116563476 1781775838629831 4491572439079887905 n

Тухайн жолооч нь 1.64 хувийн согтолтын зэрэгтэй байсан тогтоогдсон. Тэрбээр энэ тухай  “Хоёр аяга айраг л уусан” гэсэн тайлбарлажээ.

Осол гаргасан тээврийн хэрэгсэлд 2-12 насны дөрвөн хүүхэд, хоёр том хүн зорчиж явжээ.

Ийм хөдөлгөөнд оролцогчид согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үeдээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байж, хүүхдийг аюулгүй тээвэрлэхийг анхааруулж байна.

116782348 1781775768629838 6637336285279055806 n

117036681 1781775691963179 490149130603035229 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.