Иргэдэд зориулсан талбайн тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн ажил 90 хувьтай байна

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өчигдөр Блю Скай зочид буудлын зүүн талд байрлах талбайн тохижилтын ажлын явцыг шалгалаа.

116711826 1157459064640879 4902787138510375815 n 20200804080824

Сурталчилгааны самбар байршуулах байдлаар ашигладаг байсан Ахмадын холбооны байрны уг газрыг нийслэлийн Засаг даргын шийдвэрээр цуцалж, өнгөрсөн зургаадугаар сараас тохижилтын ажлыг хийж эхэлсэн.

Нийт 1250 метр.кв талбайд ногоон байгууламж бүхий тохижилтын ажлыг хийж байгаа юм. Ажлын явц 90 хувьтай байна.

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан. Мөн иргэдийн аюулгүй байх орчныг бүрдүүлэхэд гол анхаарлаа хандуулах ёстой” гэдгийг хэлж байлаа. Мөн тэрбээр ирэх долоо хоногт ирж, ажлын явцыг дахин шалгана гэсэн юм.

Нийслэлийн Хот, тохижилтын газрын дарга Г.Эрдэнэбаатар “Тохижилтын ажлыг бид гэрээт хугацаанаас өмнө хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна. Одоогоор цахилгааны асуудлыг бүрэн шийдвэрлэсэн. байгаа. Иргэдийн амарч тухлах сандалыг мөн хийж өгч байна” хэмээлээ.

116102329 2986599631438411 4931216808496744401 n 20200804080823116891252 2623073521244148 6990760970050874913 n 202008040808241

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.