Зам тээврийн ослын улмаас хоёр хүн амь насаа алджээ

2020 оны наймдугаар сарын 03-ны өдрийн 18:20 цагийн орчимд Дундговь аймгийн Адаацаг сум “Сэрээтэрийн ар” гэх газар шороон замд Тоёота Королла маркийн автомашины жолооч жалга мөргөж, жолооч 52 настай, эмэгтэй С, зорчигч 55 настай, эмэгтэй Н нарын хоёр хүний амь нас хохирсон хэрэг гарчээ.

Иймд жолооч та бүхэн орон нутгийн замын хөдөлгөөнд оролцохдоо зам, орчны байдалд хурдаа зөв тохируулж,  жолооч, зорчигч нар хамгаалах бүс хэрэглэж байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

116196047 1778817998925615 319938951554162143 n117056887 1778817672258981 5029391967297824442 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.