Австралийн түймэрт гурван тэрбум амьтан өртжээ

Өнгөрсөн зунаас эхлэн энэ оны эхэн хүртэл Австралийн бүх мужийн нутаг дэвсгэрт дэгдсэн хээрийн түймэрт бараг гурван тэрбум толгой зэрлэг ам амьтан өртөж, олонх нь үхэж үрэгдсэн тооцоог Дэлхийн байгаль хамгаалах сангаас (WWF) гаргалаа.

Гамшгийн оргил үед буюу өнгөрсөн нэгдүгээр сард тус улсын Шинэ өмнөд Уэльс, Виктория мужуудад гэхэд л 1.2 тэрбум амьтан үрэгдсэн байна. Австралийн их сургуулиудаас "WWF"-тай хамтран ажилласан эрдэмтдийн тооцоогоор

Тухайн нутаг оронд зэрлэг ан амьтны нэгдсэн мэдээллийн сан байхгүй бөгөөд энэ бүх тооцоо үүнээс хэд дахин өндөр ч байж мэдэх юм. Талуудын ажиглалт, судалгааны нэгдсэн дүн ирэх аравдугаар сард гарах аж.

logo12

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.