Есдүгээр сарын 1-нээс сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг нээх эсэхийг өнөөдөр УОК шийднэ

Улсын Онцгой комисс өнөөдөр буюу 2020 оны долдугаар сарын 28-ны өдрийн 14:00 цагт хуралдаж коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг буюу хөл хорионы дэглэмийг сунгах эсэхийг шийднэ.
Хуралдаанаар:

  • КОВИД-19 халдварын нөхцөл байдлын талаар,
  • Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах эсэх,
  • Есдүгээр сарын 01-ний өдрөөс бүх шатны сургуулиуд болон цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээх эсэх зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.