Бээжин хотын долоон сая гаруй хүнд PCR-ийн шинжилгээ хийжээ
КОВИД-19-ИЙН ЭРГЭН ТОЙРОНД: ТАНДАЛТ, СУДАЛГААНЫ ТОЙМ – 29
- Хонг Конгийн судлаачид дэгдэлтийн эхэн үед бүх нийтээр амны хаалт зүүх шийдвэр гаргасан 42 улсад КОВИД-19-ийн нөхцөл байдал хөнгөн, халдвар тархалтын түвшин бага байгааг тогтоожээ.
- Их Британи улсын судалгаагаар Ковид-19-тэй залуу хүмүүст мэдрэлийн тогтолцооны эмгэгүүд болох тэнэгрэх хам шинж, сэтгэл гутралд орох, сэтгэл түгших зэрэг шинжүүд илэрч байгааг тогтоожээ.
- Их Британийн Leicester хотод хүүхдүүдийн дунд өвчлөл нэмэгдсэний улмаас хатуу хөл хорио тогтоосон байна. Их Британийн Эрүүл мэндийн яамны нарийн бичгийн дарга Мэтт Хэнкок хэлэхдээ : “18-аас доош насны хүүхдүүдээс халдвар маш их илэрч байгаа нь тархалтыг нэмэгдүүлэх тул хамгийн түрүүнд хийх ёстой зүйл бол сургуулиудыг хаах” гэжээ.
- АНУ-ын Харшил, халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн дарга, доктор Энтони Фаучи : Энэ улсын хүн бүр аюулгүй, үр дүнтэй вакцин хийлгэх нь туйлын чухал. Олон янзын аргаар урьд өмнө байгаагүй өндөр хурдтайгаар вакцин бүтээж туршиж байна. АНУ-д одоогийн байдлаар өдөр бүр 40 мянга орчим шинэ тохиолдол бүртгэгдэж байна.
Хэрэв иргэд халдварын тархалтыг сааруулах арга буюу зай барих, амны хаалт зүүх зэрэг заавар, зөвлөмжийг дагаж мөрдөхгүй бол өвчлөл өдөрт 100 мянгад хүрч болзошгүйг анхааруулав.
5. Бээжин хотод найман сая гаруй хүнээс дээж авч, долоон сая гаруйд нь PCR-ийн шинжилгээ хийгээд байна. Шинжилгээний хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор Чаоян, Шичен дүүрэгт явуулын лаборатори ажиллуулж эхэлсэн байна. Нэг явуулын лаборатори цагт 100 хүнээс дээж авах хүчин чадалтай аж.
6. Их Британийн “The Daily Telegraph”сонинд Станины төрлийн эм Ковид-19 өвчнөөр нас барах магадлалыг 45 хувиар бууруулах тухай судалгааны дүн нийтэлжээ. Уг эм цусан дахь холестеринийг бууруулж, дархлааны эсийг идэвхжүүлэн уушги гэмтэхээс сэргийлэх үйлчилгээтэй тул Ковид-19-ийн эмчилгээнд хэрэглэхэд тохиромжтой гэжээ.
7. Бээжинд Ковид-19-тэй өвчтөний амт, үнэр мэдрэх чадвар буурах шинж тэмдэг илэрч байгааг мэргэжилтнүүд мэдээлж байна. Гэхдээ өвчтөнүүдийн амт, үнэр мэдрэх чадвар нь алгуурхан сэргэнэ гэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.