БИЧЛЭГ: Төв аймгийн Лүн, Эрдэнэсант сумын нутагт үер бууж зам хаагдаад байна
Төв аймгийн зарим сумдын нутагт хүчтэй борооны улмаас үер бууж, замын хөдөлгөөнд саад учирчээ. Тодруулбал, Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг Бүс уул гэх газрын ойр орчмын хэд хэдэн газарт үер бууж зарим газраа зам хаагдсан байдалтай байна.
Мөн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 15:45 цагийн байдлаар Төв аймгийн нутаг дэвсгэр Баянхангайн цаад талд байрлах Атар 13 гэх газар аадар бороо их орсоны улмаас зорчих хэсэг усанд автсан байдалтай байна.
Иймд иргэд та бүхэн онцын шаардлагагүй тохиолдолд орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхаарна уу.
/сонирхогчдын бичлэгээс/

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.