Өмгөөлөгч Н.Мандах: Н.Номтойбаярын хэрэг хохирогчгүй. Хохирол, төлбөр байхгүй

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд асан Н.Номтойбаярт таван жил таван сарын хорих ял оноосонтой холбогдуулж өнөөдөр түүний өмгөөлөгч, хуульч Н.Мандах хэвлэлийнхэнд хандлаа

Өмгөөлөгч Н.Мандахын хэлж байгаагаар энэхүү хэрэг нь хохирол төлбөр байхгүй, хохирогчгүй хэрэг гэнэ. Хэдийгээр шүүгдэгчийг 29 зорилтот бүлэгт зээл өгсөн гэж үзэж буруутгасан боловч, бүх зээлдэгч зээлээ эргүүлэн төлжээ. Ийм байхад шүүгээд зогсохгүй, прокурорын байгууллагаас "Албан тушаалын гэмт хэрэгт хохирол яригддаггүй юмаа" гэж мэдэгдсэнд харамсаж буйгаа илэрхийлэв. Хэрэв

Н.Номтойбаярыг мөрдөн байцаагчийг дарамталсан гэдэг үндэслэлээр сонгуулийн өмнө цагдан хорьсон. Энэ нь сонгуульд нөлөөлөх зорилгоор хийсэн үйлдэл гэдэг нь улам бүр тодорхой болоод байгаа аж. Учир нь нь ерөөс ийм хэрэг огт болоогүй юм биш үү гэж үзэхэд хүргэжээ. 

Иймд давж заалдана гэдгээ илэрхийллээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.