Хонконгийн оюутан сурагчдыг улс төрийн үйл хэрэгт оролцохыг хорилоо

Хятадын эрх баригчид Аюулгүй байдлын шинэ хууль баталж хэрэгжүүлж эхэлсэнтэй холбогдуулан Хонконгт шинэ алба нээлтээ хийж, ардчиллыг дэмжигчдийн бичсэн номыг хурааж авах зэргээр хэд хэдэн өөрчлөлт ээлж дараалан хийгдэж байна..

Тухайлбал оюутан сурагчид улс төрийн сэдэвтэй дуу дуулах, уриа суртал ухуулга нийтлэх, хичээлээ таслах зэргийг хатуу хорьсныг Хонконгийн Боловсролын сайд мэдэгджээ. Өнгөрсөн жил эхэлсэн ардчилал, эрх чөлөөний төлөө жагсаал тэмцэлд сургуулийн хүүхдүүд ихэнх хувийг эзлэн залуу үеийн төлөөлөл болж дуу хоолойгоо хүргээд байсан юм.

Сурагчид Хятадын төрийн дууллыг үгүйсгэж оронд нь “Хонконгийг магтан дуулья” нэртэй дууг чангаар дуулж жагсаалд нэгдсээр иржээ. Боловсролын сайд Кевин Юнг энэ дууг улс төрийн сэдэвтэй ойрхон тул хориглох шийдвэр гаргасан байна. Хүүхдүүд энэ дууны аяыг тоглох, дуулах, олон нийтийн цахим сүлжээгээр нэвтрүүлэх зэргийг бүрэн хорьжээ. Ийнхүү сургуулийн сурагчид нэг дор цуглах , улс төрийн сэдэвтэй уриа хэлэх, дуу хоолойгоо хүргэх эрхгүй болж байна.

Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.