СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2020-07-08

Л.Оюун-Эрдэнэ: Эрдэнэт үйлдвэртэй холбоотой шалгалтын үр дүн гарсан, удахгүй танилцуулна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Шинэ сайд нарын томилгооны дараа ЗГХЭГ-ын дарга, сайд Л.Оюун-Эрдэнэ хэвлэлийнхэнд яриа өглөө. 

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ:

-Шинэ үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр дөрвөн хүн УИХ-ын гишүүний ажлыг давхар эрхэлж болно. Бусад нь Энэ засгийн газар миний бодлоор түүхэн үүрэгтэй. Үндсэн хуулиараа анхны гэж хэлж болохоор мэргэжлийн засгийн газар болж байна. Энэ Засгийн газар яаж ажиллах нь цаашдаа монголын улс төр яаж ажиллах вэ гэдэгт том хариулт болно. 

Энэ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт ард түмний захиалга байсан уу, нийгмийн захиалга мөн байсан уу гэдэг нь одоо харагдана. Үндсэндээ миний байнга ярьдаг "шинэ 30 жил" эхэлж байна. Соёлын хувьд ч, засагалын хувьд ч, засаглалын хуваарилалтын хувьд ч тэр...

-Эрдэнэт үйлдвэрийн асуудал цаашид хэрхэх юм бэ?

-. Мөн үндсэн хуулиар Үндэсний баялгийн сантай болно гэсэн. Зохицуулах хууль гарч таарна. Мөн стратегийн орд газруудын ихэнх хэсэг нь ард түмэнд өгөөжтэй байхаар зохицуулагдана. Миний төсөөллөөр бусад улсын адилаар Баялгийн нэгдсэн менежменттэй болно гэсэн үг. Үүний бүрэлдэхүүн хэсэг Эрдэнэт үйлдвэр байх болно гэж бодож байна.

-Тус үйлдвэрт явагдаж байгаа тендерүүд ямар журмаар, яаж явагдаж байгаа юм бэ?

-Би үүнийг мэдэхгүй байна. Журмаараа явж байгаа байх гэж бодож байна. Хууль, хяналтын байгууллагын хяналт ажиллаж байгаа. Одоо шалгалтууд ар араасаа орно. АТГ-ын дараагийн шалгалт орно. 

-5 гишүүнийг эргүүлсэн татах асуудал юу болсон бэ?

-Нэг үеэ бодвол хэргүүд шийдэгдэхгүй замхардаг, "саарал жагсаалт" руу ордог байсан үе өнгөрч байх шиг байна. Харин хүн хэлмэгдүүлж болохгүй. Алив зүйл туйлширч болохгүй. Хэрэг хийсэн бол хариуцлагы нь хүлээлгэдэг байх ёстой. Энэ рүү анхаарч, хяналт тавьж чадвал төр салхилга баттай болно. 

УИХ-ын гишүүний тангарагт "...өргөсөн тангараасаа няцвал татагдана..." гэдэг үг орсон. Үүний цаана маш олон агуулга бий. Энэ бүхний цаана өөр соёл тогтсон цаг үе эхэлж байна уу гэж итгэж байна. Энэ удаагийн парламент илүү бодлогын мэтгэлцээн өрнөх байх гэж бодож байна. 

Засгийн газрыг илүү нээлттэй ажилладаг тал руу би анхаарч ажиллана. 

-Төрийн албаны удирдлага, агентлагийн удирдлагуудад өөрчлөлт орох уу?

-Нэг их өөрчлөгдөхгүй байх гэж харж байна. Байнга солигддог байдал өнгөрсөн 30 жил сайн зүйл авчрсангүй. Тиймээс тогтвортой ажиллахыг зорих байх. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.