LIVE: Г.Ганбат: Сэтгэлд хүрсэн сайд нарын томилгоо байж чадсангүй

УИХ дахь АН-ын бүлгийг ирэх дөрвөн жилд УИХ-ын гишүүн Г.Ганбат толгойлж ажиллана. Тэрээр ирэх дөрвөн жилд өмнөх алдаан дээрээсээ суралцаад, ерөнхийлөгчтэй нягт хамтарч ажиллахаа онцоллоо. Мөн Засгийн газрын сайд нарын томилгоон дээр байр сууриа илэрхийллээ.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Г.Ганбат:

-Өнгөрсөн жилээсээ сургамж авч ажиллана.Цөөнхийн дуу хоолой болж 62 гишүүнтэй эрх баригчийг шахаж ажиллана.

-Сайд нарын томилгоон дээр та ямар байр суурьтай байна?

Ард түмний хүлээлт бол салбар хариуцсан сайд нар ямар хүмүүс байгаа талаар мэдлэг, мэдээлэлтэй болъё гэдэг хүлээлт. Гэтэл бараа таваар шиг бөөндсөн л юм болж байна. Би л гэхэд гурван сайдаас л асуулт асууж амжлаа. Уг нь ирэх дөрвөн жилд яаж ажиллах, ямар бодлого баримтлахыг нь яриулах байх гэтэл тэгсэнгүй.

Манай залуус маш өндөр боловсролтой, чадвартай болчихсон шүү дээ. Гэтэл . Би уг нь давхар дээлтэй сайд нараас голчилж асууя гэж бодтол омгорхуу, өөртөө итгэлтэй байдал гаргах юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.