Д.Лүндээжанцан УИХ-ын даргад зөвлөнө

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулиар МАН, АН-ын олон удаа сонгогдсон голдуу гишүүд өвдөг шороодсон. Тэдний нэг болох Д.Лүндээжанцан ирэх дөрвөн жилд лааз өшиглөхөөргүй болжээ.

Тэрээр тун удахгүй УИХ-ын даргын зөвлөхөөр томилогдох гэж байна. Д.Лүндээжанцан УИХ-ын дарга Г.Занданшатар нар Үндсэн хуулийн өөрчлөлт, Ард нийтийн санал асуулга зэрэг дээр хамтран ажилласан. Мөн Г.Занданшатарын Зөвлөлдөх ардчиллыг нь ойлгодог цөөхөн хүний нэг нь Д.Лүндээжанцан гэх аж. 

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.