Бээжинд саатсан 170 зорчигчийг авчрах онгоц Улаанбаатараас хөөрчээ

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр энэ сард нийт есөн удаагийн тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ татан авахаар болсон.

Энэ дагуу өнөөдөр БНСУ-аас хоёр удаагийн  тусгай үүргийн нислэгээр 420 иргэн эх орондоо ирнэ. Сөүл-Улаанбаатар чиглэлийн эхний онгоцоор 170  иргэн өнөөдөр 12:50 цагт ирэх байсан ч техникийн шалтгаанаар тус онгоц Бээжинд газардсан юм.

МИАТ компанийн зүгээс “. Тус нислэгийн 170 зорчигчийг БНХАУ-ын Бээжин хотоос авчрах агаарын хөлөг Улаанбаатар хотоос 14:00 цагт хөөрсөн. Урьдчилсан байдлаар онгоцны зорчигчид оройн 21.00 цаг орчимд “Буянт-Ухаа" олон улсын нисэх онгоцны буудалд газардах мэдээтэй байна. Онгоц газардах цаг өөрчлөгдөж магадгүй. . Тусгай үүргийн онгоц Бээжинд саатсаны улмаас долдугаар сард хийх тусгай үүргийн онгоцны нислэгийн хуваарьт өөрчлөлт орохгүй” гэдгийг хэвлэлийн төлөөлөгч Н.Ариунзаяа мэдээллээ. 

106343427 3137977046293285 2684003930260117731 o

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.