Гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна!

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөөдөр баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг,  төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул

2020 оны 06 дугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Салхи их төлөв баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.  Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр 17-22 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав, Дорнод-Дарьгангын тал болон говийн бүс нутгаар 28-33 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө 26-28 градус дулаан байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.