Нийслэлээс гурван аймаг руу зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хаалаа

Улаанбаатар хотоос Говьсүмбэр, Дундговь, Хэнтий чиглэлд зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зургаадугаар сарын 22-ны 00:00 цагаас 15:00 цаг хүртэл хугацаанд түр хаалаа.

Аадар борооны улмаас эвдэрч, гэмтэл учирсан авто зам, замын байгууламжид засвар, цэвэрлэгээ хийгдэнэ гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв.

Мөн улаанбаатар хотоос Дорноговь аймаг чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөнийг түр хугацаанд зогсоосон байна.

Зургадугаар сарын 21-ний орой Төв аймаг, Говьсүмбэр аймгийн зааг Баян, Баянтал сумын хооронд 17:15-18:00 цагийн хугацаанд орсон аадар борооны улмаас үер бууж Агуйт, Наран-Элгэн зөрлөг орчим 572-592 дугаар км-д төмөр зам үерийн усанд угаагдаж галт тэрэг явах боломжгүй болжээ.

Тиймээс тодорхойгүй хугацаагаар энэ чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөн хаагдаад байна. Засварын бригадууд үзлэг шалгалт хийн сэргээн засах ажил эхэлсэн аж.

104271971 2946024592180898 139265625237644632 o

Дээрх чиглэлүүдэд зорчиж байсан 82 зорчигчдыг суурин газарт аюулгүй, тав тухтай байршуулах ажлыг Автотээврийн үндэсний төв ТӨҮГ даатгалын байгууллагууд болон тээвэр зохицуулагч нартай хамтран зохион байгуулж байна.
Мөн.

104841860 1738781989595883 3010716294920336897 n 081636 223033490

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.