БНХАУ-ын армийг эсэргүүцсэн энэтхэгчүүд хятад бүтээгдэхүүнүүдээ устгаж байна

Энэтхэг улсын Ладах мужийн дагуух тэмдэглэгдээгүй хил дээр тус улсын болон БНХАУ-ын цэргүүдийн дунд үүссэн мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн энэтхэг цэргүүдийн үхэлд шударга ёсыг тогтоохыг шаардсан олон зуун иргэд Бенгал мужийн хэд хэдэн дүүрэгт бослого гарган, хятад бараа бүтээгдэхүүнийг устган сүйтгэжээ. 

. Зарим иргэд хятад зурагтаа цонхоороо гарган хаяж, хүмүүс дээрээс нь гишгэлдэн эвдэлж байгааг харуулсан бичлэг олон нийтийн сүлжээгээр таржээ.

105537132 2591293194519947 2761789402742449849 n

Түүнчлэн Силигури хотын алдарт “Хонконг маркет”-ийн дэлгүүр эзэмшигчид энэ лхагва гарагт уг захын нэрийг өөрчилж, хятад бараа бүтээгдэхүүн зарахаас бүрэн татгалзахаар шийдсэн гэнэ.

104267178 3121765721214568 6575606828295357160 n

Үүгээр ч зогсохгүй, бухимдсан иргэд гар утаснаасаа Хятадын “TikTok” аппликейшнийг устгаад, өөр бусад хятад аппликейшнүүдийг гар утаснаас автоматаар устгах тусгай программыг олноор хэрэглэж байгаа аж. Цаашлаад Бүх Энэтхэгийн Худалдаачдын Холбооноос “Хятадад үйлдвэрлэв” тэмдэгтэй 500 гаруй бараа бүтээгдэхүүний жагсаалтыг гарган, худалдахгүй байхыг уриалсан байна.

104321078 1167889140222963 1556512607957371893 n

Эх сурвалж: news18.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.