Бээжинд халдвар дахин тархсаны улмаас 1,255 нислэг цуцлагдлаа

. Air China, China Southern Airlines зэрэг агаарын тээврийн компаниуд нислэг худалдаж авсан зорчигчдод төлбөрийг бүрэн буцаан олголт өгөхөө мэдэгдсэн.

Түүнчлэн Бээжингээс гарч, орох галт тэрэгний тийз захиалсан зорчигчид тасалбараа нэмэлт шимтгэлгүйгээр буцаах боломжтой болжээ. Нисэх онгоцны буудлуудаас хөдөлдөг хот хоорондын автобусны үйлчилгээ ч мөн түр зогсоод байна.

Нийслэл хотын хүнсний захад коронавирусийн халдвар илэрсэнтэй холбогдуулан эрх баригчид олон нийтийн эрүүл мэндийн яаралтай тусламжийн бэлэн байдлыг гуравдугаар түвшнээс хоёрдугаар түвшинд шилжүүлээд байгаа юм. .

Эх сурвалж: China Daily

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.