БНАСАУ БНСУ-тай хамтарсан харилцаа холбооны газраа дэлбэлэв

БНАСАУ өнөөдөр хоёр Солонгосын хил дээр байдаг Кэсонг хот дахь харилцаа холбооны газрыг дэлбэлжээ.

БНСУ-ын Нэгтгэлийн яамнаас хойд хөрш нь харилцаа холбооны албыг өнөөдөр 14:49 цагт дэлбэлсэн болохыг мэдэгдэв. Цэргийн эх сурвалжууд Кэсонг хотоос дэлбэрэлт сонсогдож, утаа харагдсан хэмээн мэдүүлсэн байна.

Энэхүү дэлбэрэлтээс өмнө Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны охин дүү Ким Ё Жон “Удалгүй Умард-Өмнөдийн хамтарсан ямар ч хэрэгцээгүй харилцаа холбооны газар юу ч үгүй нуран унасан дүр зураг харагдах болно” хэмээх мэдэгдлийг өнгөрөгч бямба гарагт хийгээд байсан юм.

 103432257 ef7d22fd 4245 4e02 8604 edf895226500

Өмнөд Солонгосын эсэргүүцэгчид Умард Солонгосын эсрэг ухуулах хуудас бүхий бөмбөлгийг хөөргөсөнд Ким Ё Жон ихэд бухимдан, хариу үйлдэл үзүүлэхээ сануулсаар байсан билээ. Өнөөдрийн дэлбэрэлтийн улмаас хоёр улсын зөрчилдөөн улам хурцадмал байдалд ороод байна.

Эх сурвалж: Yonhap News Agency

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.