Мексикийн залуус дэлхийн анхны органик арьсан материалыг кактуснаас гарган авчээ

Мексикийн хоёр найз бүх материалаа кактусын навчнаас гарган авдаг арьсан барааны бизнес үүсгэн байгуулжээ.

Адриан Лопез Велард болон Марте Казарез нарын санаачилсан

103492544 314212439739358 283337803624942755 n

Хамтрагчид кактус сонгох болсон шалтгаан нь энэхүү ургамлыг ургуулахад бага ус зарцуулагддаг бөгөөд тэдний уян хатан, аливаад маш сайн дасан зохицоод зогсохгүй нам хэмд үхэлгүй, тэвчиж чаддаг зан чанараас нь болсон аж. Үүнээс гадна мэдээж тэдний амьдардаг Мексикт кактус ихээр ургадаг. Ийм учраас энэхүү материал маш даацтай бөгөөд ямар ч химийн хорт бодисгүй байж чаддаг гэнэ.

103526203 261852775238587 7823580221612238332 n

Анх Адриан, Марте нар тавилга, автомашин, загварын салбарт ажиллаж байхдаа хүрээлэн буй орчны бохирдлын асуудал үнэхээр ноцтой байгааг ойлгон, бохирдлыг бууруулж, байгаль орчинд эерэг өөрчлөлт гаргах арга замыг хайж олохыг хүсжээ. .

103723885 566525887568660 2261875428395168910 n

Уг брэндийн бүх бүтээгдэхүүнүүд органик. Түүнчлэн тус компани услалтын системгүй бөгөөд кактуснууд нь зөвхөн борооны усаар ургадаг. Боловсорч гүйцсэн кактусын навчийг Адриан, Марте хоёр хайчлан авч, цэвэрлээд, нухсаныхаа дараа гурван өдрийн турш наранд хатаадаг аж. Үүний дараа тэд хатсан навчийг боловсруулж, патентлагдсан  аргынхаа дагуу арьсан материал гарган авдаг байна. Өөрсдийн ургуулсан кактусаараа тэд гар цүнх, гутал, хувцас зэргийг хийдэг аж.

102961186 2119097594902064 6337490907758740824 n

Эх сурвалж: cbs12.com, newslagoon.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.