Инчён дээр монгол иргэд дахин үймээн үүсгэвэл транзит нислэгийг зогсооно гэжээ

УОК-ын Шуурхай штабаас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Өнгөрсөн хугацаанд 22 удаагийн тусгай үүргийн нислэг болон авто замаар нийт 10,020 иргэнийг татаж аваад байна. Зургадугаар сард төлөвлөөд байсан найман удаагийн нислэгийн тоог нэмэгдүүлэн, Зүүн өмнөд Азид байгаа иргэдийг татаж авах .

Мөн . Зургадугаар сарын 18-ны Сөүлийн нислэг, 20-ны транзит нислэг болон 24-нд Монголд газардах Сиатлын нислэгийн зорчигчдын нэрсийг эцэслэн баталгаажуулж дуусаж байна.

БНСУ өмнө нь Монгол улсын иргэдийг транзитаар хүлээж авахгүй шийдвэр гаргаад байсан. Үүний дагуу Гадаад хэргийн яам Солонгосын Элчийн сайдын яам, Солонгосын Хууль зүйн яамтай дипломат шугамаар харилцаад, яриа хэлэлцээр хийсний үр дүнд Солонгосын тал албан ёсны зөвшөөрөл ирүүлсэн.

Энэ яриа хэлэлцээний үеэр Солонгосын талаас . Энэ асуудлыг иргэддээ анхааруулахыг хүсэж, хэрвээ энэ байдал үргэлжлэх аваас дараа дараагийн тусгай үүргийн нислэг хийхэд хүндрэлтэй байна гэдгийг онцолсон. Солонгост байгаа иргэд иймэрхүү үйлдэл гаргахгүй байхыг уриалж байна.

538c6f open uri20200320 21555 1alpvdx x9741

Хилийн чанадад хүндрэлтэй нөхцөл байдалд орсон иргэдийн талаар тусгай үүргийн нислэг хийж эхэлснээс хойш судалгаа хийж эхэлсэн. .

Эх орондоо ирсэн хүмүүсийг хасаад, нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоог дахин нягтлан үзэхэд энэ тоо бууран, 10,826 болсон байна. 34 улсаас иргэдийг татаж аваад байна. АНУ-д байгаа хоёр мянга орчим иргэд хүсэлт гаргасан гэдэг нь бусад бүс нутагтай харьцуулахад өндөр байгаа учир энэ удаагийн транзит нислэгт зөвхөн Хойд Америк, Канадын 250 орчим  хүнийг хамруулсан. Сиатлыг оролцуулан нийт 450-500 орчим иргэд АНУ-аас энэ өдрүүдэд ирнэ. .

Тусгаарлах байранд байгаа иргэдийн санал өгөх эрхийн талаар УОК-оос СЕХ болон ХЭҮК-т албан ёсоор хандсан. УИХ-аас баталсан коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай нэг удаагийн хуульд заасан үндэслэлийг харгалзан, Үндсэн хуулиар иргэнд олгосон тодорхой эрхийг хязгаарлах зохицуулалтыг хийх боломжтой учир тусгай нислэгээр ирэх иргэдээс энэ талаар .

Өнөөдрийн байдлаар тусгаарлах байранд нийт 2,088 хүн байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.