Бээжинд коронавирусийн 36 тохиолдол шинээр бүртгэгдлээ

Дэлхий даяар коронавирусийн халдварын тохиолдол найман саяд хүрч байна. Халдвар авсан дөрвөн сая гаруй иргэн эдгэсэн ба 435,000 гаруй хүн нас баржээ.

Ковид-19 анх илэрсэн БНХАУ-д 50 гаруй хоногийн турш орон нутгийн шинжтэй халдварын шинэ тохиолдол илрээгүй байсан ч нийслэл Бээжин хотын хүнсний хамгийн том захаас өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт дахин коронавирус илэрсэн билээ.

Тэгвэл өнөөдрийн байдлаар халдварын 36 шинэ тохиолдол бүртгэгдээд байна. Үүнтэй зэрэгцэн халдварын хоёр дахь давлагаа Хятадын нутаг дэвсгэрт эхэлсэн байж болзошгүй хэмээн мэргэжилтнүүд сэрэмжилж байгаа юм.

Global Times-ын мэдээлснээр Бээжин дэх Шинь Фа Ди хүнсний захаас нийт 79 тохиолдол илэрчээ. Харин Лиаонин, Хэбэй, Сичуань мужуудад коронавирусийн батлагдсан тохиолдлууд бүртгэгдсэн ба тэдгээр өвчтөнүүдийг Бээжингийн халдварын голомттой холбоотой байж магадгүй хэмээн сэжиглэж байна.

. Тиймээс Бээжин хот даяар зарагдаж буй загаснуудыг эргүүлэн татаж байна.

Эрх баригчид Шинь Фа Ди зах, ойролцоох орон сууцны 11 хотхонд хөл хорио тогтоогоод байсан бол өнөөдөр нэмж 10 гаруй хотхоныг хөл хорионд орууллаа. Зах байрладаг дүүргийн сургууль, халамжийн төвүүдийн үйл ажиллагааг хаажээ. .

Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.