Ким Жон Уны дүү БНСУ-ын эсрэг цэрэглэж болзошгүй хэмээн сүрдүүлжээ

Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны дүү байр сууриа бататгаж, нөлөө бүхий эрх мэдэлтнүүдийн нэг болсон гэж олон улсын эх сурвалжууд харж байгаа юм. .

Тэрээр Өмнөд Солонгос улсыг дайснаа хэмээн бямба гарагт мэдэгдэж, хоёр улсын хилийн дагуу барьсан хамтын албан газрыг хэрэгцээгүй зүйл тул удахгүй нураана гэсэн байна. Түүнчлэн.

БНАСАУ-ын төрийн мэдлийн мэдээллийн агентлагийн дамжуулснаар Ким Ё Жон улсын удирдагч, нам, төрөөс олгосон эрх мэдлийн дагуу дараагийн удаад дайснуудынхаа эсрэг зэвсэг барина хэмээн анхааруулсан байна. Ким Ё Жоныг удирдагч Ким Жон Ун ахынхаа дараагийн залгамжлагч хэмээн олон улсын агентлагуудаар мэдээллээд байгаа юм. Тэрээр Умард Солонгосын эрх баригч Хөдөлмөрчдийн намын Төв хороооны нэгдүгээр дэд даргаар томилогдсон билээ.

Эх сурвалж: New York Post

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.