"Сайра" нэрийн нөөшилсөн загаснаас шимэгч хорхой илрэв

Иргэнээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу "Өрнөх гариг" ХХК-ийн ОХУ-аас импортолсон 2020 оны хоёрдугаар сарын 10, 18-ний өдөр үйлдвэрлэсэн 308 13 4 P цувралын дугаарт “Сайра” нэрийн нөөшилсөн загаснаас дээж авчээ.

Ингээд МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторид шинжлүүлэхэд Acanthocephala-eoacanthocepala /скребни/ буюу шимэгч хорхой үхсэн хэлбэрээр илэрсэн байна.

Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргын дэргэдэх Захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг улсын орлого болгох, үнэлэх, устгах үүрэг бүхий орон тооны бус зөвлөлд шилжүүлэн, устгуулжээ.

104384030 3566951859998835 321344300768712662 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.