Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил 60 гаруй хувьтай байна

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинээр ахлуулсан Зам тээврийн хөгжлийн яам, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын холбогдох албаныхнаас бүрдсэн ажлын хэсэг Оюу толгойн ил уурхайн үйл ажиллагаа, далд уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.

. Далд уурхай ашиглалтад орсноор 2023 оноос эхлэн бүтээгдэхүүн олборлож эхэлнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм.

102717909 151224389846022 6558306576372188672 n
Гүний уурхай руу нэвтрэх үндсэн амын бүтээн байгуулалтын ажлыг өнгөрсөн онд хийж дуусгасан. Ингэснээр гүний уурхайн бүтээн байгуулалтыг хийх ажилчид болон техник тоног төхөөрөмжийг газрын гүн рүү тээвэрлэх боломжтой болсон юм.

Өнөөдрийн байдлаар далд уурхайн хөндлөн малталтыг хийж байгаа бөгөөд өдөрт 1800 метр малталт хийж байна. Түүнээс гадна Азид анх удаа далд уурхайн гүнд анхдагч чулуу бутлуурын хэсгийн бүтээн байгуулалтын мөн эхлүүлжээ.

1300 метрийн гүнд байгуулах чулуу бутлуурын ажил 80 гаруй хувьтай байна. 2021 онд ашиглалтад оруулснаар хоногт 95 мянган тонн чулуу бутлах хүчин чадалтай аж.
Гүний уурхайн бүтээн байгуулалтын өргөтгөл малталт төлөвлөснөөс 30 хувиар буурах магадлалтай байна. Учир нь коронавирусний хөл хорио дэглэмээс шалтгаалж гүний уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх гадаадын нарийн мэргэжилтнүүд ирж чадахгүй байгаа юм. Улсын онцгой комисс үүнд анхаарлаа хандуулна гэж Шадар сайд хэлсэн юм.

102270014 151224343179360 914804095176751032 n
. Энэ оны эхний улиралд 26.2 мянган унц алт үйлдвэрлэжээ. Шалтгаан нь ил уурхайгаас олборлосон баяжмал дахь зэсийн агууламж буурсантай холбоотой гэнэ. Алтны хувьд ч ялгаагүй өнгөрсөн оны нэгдүгээр улирлынхаас 78 хувиар буурсан тухай "Эрдэнэс Оюу толгой" ХХК-ийн гүйцэтгэх захриал Ц.Түмэнцогт хэлж байлаа. 

104475173 151224369846024 9195672933678872835 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.