Дэлгүүрээс худалдаж авсан өндөгнөөс нугасны дэгдээхэйнүүд гарчээ

Английн Хертфордширийн оршин суугч Вэйтрөүс өөртөө үйлчлэх дэлгүүрээс худалдаж авсан өндөгнүүдээсээ гурван ширхэг дэгдээхэй гаргаж авчээ. 29 настай эмэгтэй Клэренс Көрт компанийн өндгийг худалдан авч инкубаторт хийж туршсан байна.

Ингэхэд Бийп, Пийп, Мийп галууны гурван дэгдээхэйтэй болжээ. Энэ гурав Чарли Леллогийн тэжээдэг тэжээвэр тахиануудын хамт аз жаргалтай тайван амьдарна гэжээ.

Вэйтрөүс дэлгүүрийн зүгээс ийм үржүүлгийн өндөг ерөнхийдөө энгийн өндөгнөөс ялгаагүй харагдах ба идэхэд ямар ч аюулгүй хэмээн мэдэгдсэн байна.

 112864606 101564736 276978553685502 4668920039649312768 n

Лелло дэлгүүрийн туслах менежер хийдэг бөгөөд Facebook дээр дэлгүүрээс худалдаж авсан өндөгнөөс дэгдээхэй гаргаж буй бичлэгийг хараад туршиж үзэхийг хүсчээ. Санамсаргүйгээр Вэйтрөүс дэлгүүрт явж байгаад галууны өндөг байхыг харж шинэ санаагаа хэрэгжүүлэхээр болжээ.

 112864608 101316577 251843539466592 3000451744825081856 n

Өндөгнүүдээ гэртээ авчирж инкубаторт хийснээс хойш сарын дараа дэгдээхэйнүүд хальсаа хагалж жиргэж эхлэхийг сонссон байна. Лелло тэднийг чөлөөлж, хооллож өсгөн нас биед хүргэж ээж шиг нь байхыг хүсчээ.

Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.