Hello Kitty-ийн 92 настай гүйцэтгэх захирал чөлөөндөө гарна

Японы алдарт Hello Kitty брэндийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Шинтаро Цужи чөлөөндөө гарч буйгаа зарлажээ. Тэрээр өдгөө 92 насыг зооглож байгаа юм.

.

Амгүй, үсгүй хэрнээ толгойдоо эрвээхэй чимэглэл зүүсэн Hello Kitty брэндийн нүүр царай 50 орчим жилийн өмнөөс эзэддээ тэрбум тэрбумын ашиг орлогыг олж ирсээр, одоо ч алдартай хэвээр байгаа билээ. Уг брэндийн хувцас, тоглоом, хичээлийн хэрэглэл охид, хүүхдүүдийн төдийгүй насанд хүрэгчдийн дунд ч хэдийнээ танил болж дэлхийн 130 гаруй оронд борлуулагдаж байна.

img 6260

. Зөвхөн бэлэг дурсгалын чиглэлээр 1960-аад оны үед компаниа үүсгэн байгуулсныхаа дараа тэрбээр өхөөрдөм өнгө төрх, хэлбэр дүрсийг ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэж борлуулах санаагаа олжээ. Гэвч өнгөрсөн хугацаанд үргэлж шулуун дардан замаар явсангүй. Японыг тодорхойлох алдарт брэндийн борлуулалт хэдэн жилийн турш буурснаар дэлхий дахинд гаргаж бизнесээ эргэн цэцэглүүлж чадсан билээ.

 102207367 hi047738678

Нэр хүндтэй эрхмийн төрсөн хүү одоогоос долоон жилийн өмнө зүрх нь хаагдаж таалал төгссөн тул ач хүүдээ компаниа өвлүүлэхээр шийдсэн байна. Өвөөгөөсөө компанийг өвлөн авч буй Томокуни Цужи одоогоор Санрио компанийн менежментийн багийг ахалж байгаа бөгөөд хамгийн залуу гүйцэтгэх захирал болох юм.

Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.