ВВС агентлагийн мэдээлснээр Франц улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон зургадугаар сарын 18-ны өдрийн баасан гарагт Их Британи улсын нийслэл Лондон хотод айлчлахаар болжээ. Коронавирусийн улмаас тогтоосон хорио цээрийг Европын орнууд үе шаттайгаар хэсэгчлэн сулруулсан бөгөөд хорио тогтоосноос хойш болж буй хамгийн эхний олон улсын шинж чанартай, өндөр дээд албан тушаалтны албан айлчлал болж байгаагаар онцлог юм.
Уэльсийн ханхүү Чарльз болон Корнуоллын гүнгийн авхай Камилла нар Ерөнхийлөгч Макроныг угтан авч уулзахаар төлөвлөжээ. Тэд Францын хувьсгалын баатар, армийн офицер Шарль де Голлийн алдарт илтгэлээ тавьсны 80 жилийн ойн баярыг тэмдэглэх юм байна. Уг арга хэмжээ нь хөл хорьсноос хойш болж буй анхны томоохон ёслол хүндэтгэлийн арга хэмжээ гэдгээрээ ч мөн онцлог ажээ.
Ёслолын үеэр цугласан хүндэт зочид хоорондоо зай барих Засгийн газрын удирдамжийг биелүүлнэ. 71 настай ханхүү Чарльз өнгөрсөн гуравдугаар сард коронавирусээр халдварлаж өөрийгөө тусгаарлаж эхэлснээс хойш Бирхаллд байгаа юм.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.