Хатан хаан анх удаа цахим уулзалт хийжээ

Их Британийн хатан хаан хоёрдугаар Элизабет ажил үүргээ гүйцэтгэх үедээ урьд өмнө видео дуудлага огт ашиглаж байгаагүй ажээ. Тэгвэл коронавирусийн тархалтаас сэргийлж хөл хорьсонтой холбогдуулан хатан хаан анх удаа видео бага хурал хийсэн байна.

Энэ жил 94 насыг зооглож буй хатан Элизабет асран халамжлагчдын долоо хоногийг тохиолдуулан өөрийн охин гүнж Энн болон асран халамжлагчдын төлөөлөлтэй хатан хааны гэр бүлийн Твиттер хаягаар дамжуулан уулзалт хийжээ. .

Хатан “та бүхэнд тохиолдсон үйл явдал, түүхийг сонсох сонирхолтой байлаа. Надад маш их сэтгэгдэл төрүүллээ. Өнөөдөр та нартай уулзсандаа баяртай байна” хэмээн ярьжээ. Хэдийгээр Zoom ашигласан видео хурал байсан ч хатан хаан уламжлалын дагуу бага хуралд хамгийн сүүлд орж ирэн, хамгийн түрүүнд гарсан байна. 40 гаруй минут үргэлжилсэн уулзалтын 20 орчим минутадад хатан хаан нэгджээ.

200611154434 01 queen zoom call carers trust grab exlarge 169

Элизабет хатан хөл хорио тогтоосноос хойш тавдугаар сарын 31-ний өдөр анх удаа олон нийтэд хандан мэдэгдэл хийсэн бөгөөд үүний дараа Виндсор шилтгээний ойролцоо одой морь унаж буй бичлэгээ илгээсэн билээ.

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.