СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Улаанбаатарт бороотой, өдөртөө 13-15 хэм дулаан байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бороо орж, говь талын нутгаар салхи шуургатай байна.

2020 оны 06 дугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 градус, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, Дорнод Дарьгангын тал нутгаар 23-28 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 13-15 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 7 градус дулаан, харьцангуй чийг 90 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.