Тусгаарлах байраа голсон иргэн онгоцноос буух иргэдийг 30 минут саатуулжээ

Нурсултан-УБ-ын чиглэлийн тусгай үүргийн онгоц 19.00 цагийн орчимд Чингис хаан нисэх буудалд газардлаа. Онгоцоор ирсэн нэг иргэн албан хаагчдын тавьсан шаардлагыг эсэргүүцэж, онгоцноос буухгүй 30 орчим минут ажилд саад учруулсныг цагдаагийнхны оролцоотойгоор хэв журам сахиулав. 

Энэ онгоцоор 175 иргэн эх орондоо ирснээс нярай хүүхэд дөрөв, хөгжлийн бэрхшээлтэй таван иргэн иржээ. Тусгай үүргийн онгоцоор ирж байгаа иргэдээс асуумж бөглүүлэн биеийн байдал зэргийг тандалтын баг шалган иргэдийг хаана тусгаарлахыг шийддэг. . Иймд цагдаагийн бие бүрэлдэхүүнийг улаан бүс рүү нэвтрүүлж, зохицуулалт хийсэн байна. Тусгай үүргийн онгоцоор ирж байгаа иргэд 1-2 цагийн хугацаанд онгоцноос буудаг ажээ. 

103259848 903176216863022 8755088147966841280 n

Нисэх буудлын улаан бүс рүү цагдаагийн машин Хилийн мэргэжлийн хяналтын албаны зөвшөөрлөөр нэвтэрч хэв журмыг сахиулсан бөгөөд гарахдаа хамгаалалтын хувцсыг ном журмын дагуу тайлж, ариутгал халдваргүйтгэл хийлгэсний дараа улаан бүсээс гарна.  

Мэргэжлийн байгууллагын тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байх тохиолдол өмнөх нислэгүүдэд ч гарсан бөгөөд энгийн биш цар тахлын онцгой үед иргэд ажилд саад учруулахгүй байхыг МХЕГ-аас анхаарууллаа. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.