СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ЭМЯ: Хоёр оюутан нэмэгдсэнээр эдгэрсэн хүний тоо 87 боллоо

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
3 жилийн өмнө

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цаг эхэллээ. Монгол улсад коронавирусийн батлагдсан 194 тохиолдол бүртгэгдэж, өчигдрийн байдлаар 85 иргэн эдгэрээд байгаа билээ.

ДЭМБ-ын Америкийн бүсийг хариуцсан захирлын мэдээлснээр Өмнөд болон Хойд Америкт коронавирус огцом тархаж байгааг анхаарууллаа. Бразил, Мексик, Венесуэл зэрэг улсад хурдацтай тархаж байна. 

Япон улсад 21 тохиолдол бүртгэгдсэнээс бүгд дотоодын халдвар байсан байна. Харин БНСУ-ын хувьд 50 шинэ тохиолдлын долоо нь гаднаас зөөвөрлөгджээ. 

ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү: 

-ХӨСҮТ-ийн хоёр лабораториор 258 иргэнийг шинжлэхэд коронавирус илрээгүй. Тандалтад байгаа 12 хүнийг шинжлэхэд вирус илрээгүй. Ажиглалтын байранд байгаа 11 иргэнд давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 24 жолоочоос мөн вирус илрээгүй. Сэлэнгэд тусгаарлагдсан 14 иргэнээс давтан шинжилгээ авахад коронавирус илрээгүй. 

Сидней-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн нийт 274 хүнд шинжилгээ хийхэд вирус илрээгүй. 

ХӨСҮТ-д хянагдаж байгаа 145 хүний 91 нь хөнгөн, 16 нь хүндэвтэр байна. 

Тува улс руу Увс аймгийн Давст сумаар гарсан хоёр хүний давтан шинжилгээг удахгүй хийнэ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.