Жорж Флойдын үхлийн дараа тайван жагсаал 12 дахь хоногтоо үргэлжлэв

Өнгөт арьст иргэн Жорж Флойдын үхлийн дараа арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг эсэргүүцсэн тайван жагсаал 12 дахь хоногтоо АНУ даяар үргэлжилснийг эх сурвалжууд дамжуулж байна. .

Аюулгүйн хүчнийхэн жагсагчдыг Цагаан ордонд ойртохоос сэргийлж хамгаалалт гаргажээ. Түүнчлэн бямба гарагт Нью-Йорк, Чикаго, Сан Франциско зэрэг бусад 10 гаруй хотод жагсаал болсон ба Флойдын төрсөн Умард Кэролинад түүний дурсгалд хүндэтгэл үзүүлсэн байна.

 112752672 e2c91475 b4ea 4c59 adb0 6d059b98abe8

Америкийн хотуудаас гадна бусад улс орнуудад эсэргүүцлийн жагсаал үргэлжилжээ. Тухайлбал Их Британи, Австралийн томоохон хотууд, Франц, Герман, Испани улсуудад арьс өнгөөр ялгаварлан гадуурхахыг эсэргүүцэн иргэд жагсчээ.

 112751897 41ef311c 464b 4785 a937 1bffee694667

Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.