Ж.Амгалан: Гэрийн тусгаарлалтад шилжсэн 584 иргэн хаягаа өөрчилж, дэглэм зөрчсөн

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан: Гэрийн тусгаарлалтад шилжсэний дараа гэртээ 14 хоног байх байтал гэрээсээ гарч явах зөрчил илэрч байна.

Гэвч гэрийн тусгаарлалтад шилжсэний дараа шилжилт хөдөлгөөн маш их хийж бусдыг эрсдэлд оруулж байна. Тусгаарлалтад байх хугацаандаа өгсөн гэрийн хаяг дээрээ байхгүй тохиолдол олон байна. Хотоос аймаг, аймгаас хот руу, дүүрэг хооронд шилждэг.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 804 иргэн, хөдөө орон нутагт 95 иргэн гэрийн тусгаарлалтад байгаа. Гэтэл дээрх иргэд давхардсан тоогоор 524 иргэн гэрийн хаягаа өөрчилж шилжсэн.

Ингэхээр цаашид гэрийн тусгаарлалтад байх иргэд шилжилт хийхгүй байхыг хатуу анхааруулна. . Иймээс тусгаарлалтын дэглэмээ сайтар сахихыг хүсье. Эхэлж өгсөн хаяг дээрээ 14 хоног баймаар байна" гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.